{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.21 - 02.25 | ☕ НОГДОЛ АШИГ БА НИЙТ ӨГӨӨЖ #2 |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.21 - 02.25 | ☕ НОГДОЛ АШИГ БА НИЙТ ӨГӨӨЖ #2 |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#8/2022

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл

“A real entrepreneur is somebody who has no safety net underneath them.”

- Henry Kravis

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "Түмэн Шувуут" (TUM) ХК тэргүүллээ. "Оллоо" (OLL 24.32%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Өндөрхаан" (ONH -27.71%) ХК хамгийн их бууралттай байв.
 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 21,666 ширхэг бондыг 3,960.9 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 145,667 ширхэг нэгж эрхийг 25.3 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 66,173 ширхэг нэгж эрхийг 65.7 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛОросын Холбооны Улсын (ОХУ) болон Украйны хурцадмал байдал саарч долоо хоногийн эцэсд АНУ-ын гол индексүүд өсөлттэй хаагдлаа. Пүрэв гарагт Nasdaq Composite индекс 6.8%-аар өссөн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2020 оны 3 -р сард коронавирусын тахал эхэлснийг зарласнаас хойших хамгийн том өдрийн хэлбэлзэл болов. Европ дахь хурцадмал байдал нь аялал жуулчлалтай холбоотой компанийн хувьцаанд нөлөөлж аялал жуулчлалтай холбоотой хувьцааны ханш уналттай байв. Харин интернэт харилцаа холбооны компаниуд болох Alphabet (Google -ийн толгой компани) болон Meta Platforms (Facebook -ийн толгой компани)-ийн хувьцаа өсөлттэй байлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ Украин дахь дайны хурцадмал байдал нь инфляц нэмэгдэхэд нөлөөлж, эдийн засаг удаашрах болгоомжлолыг нэмэгдүүлснээр Европ дахь хувьцааны ханш уналаа. STOXX Europe 600 индекс 1.58%, Германы DAX индекс 3.16%, Италийн FTSE MIB индекс 2.77%, Францын CAC 40 индекс 2.56% болон ИБНВУ -ын FTSE 100 индекс 0.32% -аар тус тус уналттай байлаа.
 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөнөөс болгоомжилж байгаа энэ үед Японы хөрөнгийн зах зээлийн өгөөж энэ долоо хоногт сөрөг байв. Nikkei 225 индекс 2.38%, TOPIX индекс 2.50% -аар тус тус  буурсан байна. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногийн эцэст 0.22% -аас буурч 0.20% болов.
 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын зэх зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.1%, CSI 300 индекс 1.6% -аар тус тус буурчээ. Хятадын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өмнөх долоо хоногт 2,814% байсан бол 2,806% болж буурчээ. Долоо хоногийн өмнөх 6.33 байсан юанийн ханш ам.доллартой харьцах ханш багаар өсөж, нэг ам.доллар 6.3135 орчимд хүрсэн нь Хятадын актив руу орж ирсэн гадаад урсгалын нөлөөлөл юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ
 

Энэ долоо хоногт эдийн засаг

FITCH RATINGS: “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “В”, ТӨЛӨВИЙГ "СӨРӨГ" БОЛГОЖ БУУРУУЛСАН

  2022-02-25  

“Fitch Ratings” Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” болгож буурууллаа. Үүнд БНХАУ-ын хилийн хязгаарлалттай холбоотойгоор тус компанийн бизнес, үйл ажиллагаа сэргэх эсэх нь тодорхойгүй байгаа нь нөлөөлсөн гэж тайлбарласан байна. “Mongolian Mining Corporation” 2021 оны санхүүгийн тайлангаа гаргаагүй байгаа юм... Дэлгэрэнгүй

ОХУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХЫН ҮНЭЛГЭЭ $200 ТЭРБУМААР БУУРАВ 

  2022-02-25  

ОХУ Украинд цохилт өгсний дараа ОХУ-ын хөрөнгийн захын үнэлгээ 200 тэрбум орчим ам.доллароор агшлаа. Рублийн ханш ам.долларын эсрэг дээд дүнгээр суларч, “Moex Russia” индекс сүүлийн арилжаагаар 33 хувиар унаж, арилжааг хаасан байна. Энэ нь нэг өдрийн арилжаагаар буурсан хамгийн өндөр дүн боллоо... Дэлгэрэнгүй

СЗХ: 2021 ОНД ЗОХИЦУУЛАЛТТАЙ САНХҮҮГИЙН САЛБАРЫН ДНБ-Д ЭЗЛЭХ ХУВЬ ХЭМЖЭЭ 24 ХУВЬД ХҮРСЭН

  2022-02-25  

2021 онд зохицуулалттай санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 24 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.7 пунктээр өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ... Дэлгэрэнгүй

 
ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Бусад мэдээ